Товч гарчиг

Товчоор...

Thursday, March 6, 2014

Зөвлөмж

Санаа сэтгэл зөв бол үйлс заяа өөдөө



Зөв санаа сэтгэлтэй хүний зам мөр нь заяамал тэгш дардан, үйлдсэн бүхэн нь өөртөө өег өгөөжтэй, өрөөл бусдад өгөөмөр тустай. Бүтэлтэй сайн үйл бүхэн зөв сэтгэлийн үр, бүтэлгүй муу үйл бүхэн буруу сэтгэлийн уршиг, аз жаргал нь бүтээлч сайн үйлийн үр шим, гай зовлон нь бүтэлгүй муу үйлийн үр дагавар юм.
Зөв сэтгэлтэй хүн бүх зүйлийг зөв зүгээс нь харж, зөв талаас нь дүгнэж, зөв чиг рүү зүглүүлж, зөв тийш хөтөлж байдаг юм. Сэтгэл буруутан энэрч хайрлах өр зөөлөн сэтгэлээ умартан мартсан байдаг. Зөв сэтгэл бол ачийг санах сэтгэл юм. Их ч, бага ч бусдын тусыг эргэж санах нь эрхэм ёс.


No comments:

Post a Comment

АНХААРУУЛГА !!!: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.14suvdaa.blogspot.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13suvd блог 2014 он